Амьдрах ухаан

Ус юүлэх, үрж цэвэрлэх, оёх, цэцэрлэгжүүлэлт хийх, эелдэг харилцаа болон зөв боловсон зан үйлийг дадлагажуулах зэрэг өдөр тутмын амьдралын үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд өөртөө итгэх итгэлтэй болж, хүрээлэн буй орчноо бие даан ашиглаж, арчлан хамгаалах чадвараа хөгжүүлдэг.Хүүхэд тодорхой нэг чадварыг эзэмшиж, хөдөлгөөнөө сайжруулсны дараа түүнийгээ жинхэнэ зорилготой ажилд хэрэгжүүлнэ. Тухайлбал, бусдад жүүс аягалж өгөх, эд зүйлсийг өнгөлж цэвэрлэх зэрэг үйл ажиллагаа хийнэ.Эдгээр үйл ажиллагаа нь хүүхдийн хөдөлгөөний хяналт, зохицуулалт, анхаарал төвлөрөл болон хамт олондоо бодит хувь нэмэр оруулснаар бий болох өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй.
Search